Алжаал тайлах агшин ба Ер бусын зурагнууд

1. Кофе

Энэ зураг дээрх кофений үрийг зүгээр ч нэг тарааж хаяагүй юм шүү. Энэ олон үрэн дотроос та хүний царайтай нэг үрийг олж харах ёстой. Нэг удаа л олоод харчих юм дараагийн удаад агшин зуур олдог болчихдог юм билээ.

Дашрамд сонирхуулахад та гуравхан секундын дотор энэ царайг олж харж чадсан бол тархины чинь баруун тал дийлэнх хүмүүсийнхээс илүү сайн хөгжсөн гэсэн үг гэж сэтгэл зүйчид үздэг юм байна. Тархины баруун тал нь хүний уран сэтгээмж, зөн билиг, онгодыг хариуцдаг гэдгийг та лав санаж байгаа байлгүй. Харин 3 секундээс 1 минутын дотор энэ царайг олж харсан бол таны тархины баруун хэсэг хэвийн хөгжилтэй байна гэсэн үг. 1-3 минут зарцуулж байж олж харсан бол сандарч тэвдэх хэрэггүй. Манай сайтын ер бусын зурагнуудыг сайн харж, уран сэтгэмжээ хөгжүүлж стрессээ тайлаад байхад аяндаа “супер бупер” болох нь гарцаагүй.

2. Юу дутагдаад байна?

Хэнд юу дутагдаж байна түүнээ л хаа сайгүй хайж, үзсэн болгоноо нөгөө зүйлээ болгож хараад байдаг. Үүний нэг нотолгоо нь энэ сонжоо зураг. Танд юу харагдаж байна.

Ойлгомжтой. Насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь хамгийн түрүүнд наад зүйлийг чинь олж хардаг. Харин таван настай хүүхдэд харуулахад тэд шууд л дельфин олж хардаг аж. Яагаад вэ гэвэл тэдэнд таны хараад байгаа зүйлийн талаарх ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй байгаа хэрэг. Харин та таван настай хүүхдийн олж хараад байдаг тэр дельфинийг та 8 секундын дотор олж харж чадахгүй байгаа бол анх олж харсан зүйл чинь тун ч их дутагдан үгүйлэгдэж байж болзошгүй юм.

3. Зүг чиг

Уг нь бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан зүйл л дээ. Гэхдээ зугаатай санагдаад орууллаа. Энэ зураг дээр дүрслэсэн автобус аль зүгт явж байна вэ? Зүүн тийш үү, баруун тийш үү? 5 секундын дотор зөв хариултыг хэлээрэй. Дашрамд сонирхуулахад хүүхдүүд нүд ирмэхийн зуур хэлчихдэг юм байна лээ. Ккк

4. Балетчин

Энэ эргэлдэж байгаа балетчин бүсгүйг сайн хараарай.

Заримынх нь хувьд энэ бүсгүй нар зөв эргэж байгаа. Харин заримынх нь хувьд нар буруу эргэж харагдана. Таны зорилго бол хараагаа өөрчилж байгаад бүсгүйн эргэх чигийг өөрчлөх. Зарим нь үүнийг их амархан хийдэг бол зарим нэлээд хугацаа зарцуулдаг. Удаж магадгүй хүмүүст зөвлөхөд балетчин бүсгүйн сүүдрийг нь хараад үз, эсвэл тулгуур хөл рүү нь ширтээд үз, эсвэл харцаа огцом дээш доош нь шилжүүлээд үз. Амжилт хүсье.

5. Дарцаг

Энэ олон үсэгтэй ногоон тэгш өнцөгт нь зөөлөн салхинд дэрвэх дарцагтай адил үелзэн хөдлөж байна уу? Хараад байхад нүд амрах шиг болдог их зүгээр эд шиг санагдсан. Гэхдээ энэ удаад бол эсрэгээр нь болгох гээд үзээд алдаарай. Өөрөөр хэлбэл дарцгийг үелзэж хөдөлгөхгүй болгож харахыг хичээгээрэй. Чадаж байна уу? Уул шугамандаа статик зураг юм шүү дээ.

6. Дэлбээ

Цэцэг яаж дэлбээлж байгааг харж байсан уу? Харж байгаагүй бол одоо сайн хараад ав. Үнэхээр дэлбээлнэ шүү. Хачирхалтай нь гэвэл энэ зураг анхнаасаа л статик зураг байгаа юм. Таны тархи л хөдөлгөж хараад байгаа хэрэг.

7. Энэ одоо юу вэ?

Энэ зургийг сайн ажиглаарай. Хэн, эсвэл юу дүрслэгдсэн байна. Хараад бай.

Харж чадаагүй бол дэлгэцээ өргөөд баруун тийш 90 хэм эргүүлээд хар. Эсвэл толгойгоо зүүн тийш 90 хэм гэлжийлгэж байгаад хараад үз. Ккк

8. Пиксель

Зурагт, эсвэл компын дэлгэцэнд нүүрээ тулгаж байгаад харвал дэлгэц нь хэдэн мянган ширхэг жижиг цэгээс бүрдэж байгаа ажиглаж болно. Эдгээр жижиг цэгүүдийг пиксель гэдэг шиг санаж байна. Энэ олон мянган пиксель яаж дүрс үүсгэдэгийн тод жишээ бол энэ зураг. Ингээд харахаар ямар ч утгагүй дүрс харагдана.

Харин дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад харвал…За юу харагдаж байна?

9. Наранд шарахуй

Марзан зураг шүү. Элсэн дээр хэвтээд наранд шарж байгаа залуу гэж байгаа. Гэдсээ шарж байна уу, нуруугаа шарж байна уу?

10. Шар цэг

Энэ зураг дээр тодоос тод гурван шар цэг байгааг харж байна уу? Тэгвэл зурагны төв хэсэг рүү хэсэг хугацаанд ширтээд үзээрэй. Гурван шар цэг аяндаа алга болно. Тэр дороо алга болохгүй, хэсэг хугацаа шаардлагатай болж магадгүй шүү.

За яаж байна? Алга болж байна уу? Та ч далдын увидастай юм аа. Лайтай. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл ямар нэг ажил, төслийн зөвхөн гол хэсэгт хэт их анхаарвал энэ мэтээр жижиг ч гэлээ чухал ач холбогдолтой зүйлс нь харагдахаа байснаар алдаа гаргах нь бий. Учир нь танд харагдахаа байлаа гээд тэдгээр жижиг зүйлс бодит байдал дээл алга болоогүй, байж л байгаа шүү дээ.

11. Манан будан

Харин энэ зурагны төв хэсэг дэх цэг рүү удаан ширтвэл хүрээлсэн манан будан нь аяндаа алга болно.

Зарим ажлыг хийхдээ энэ мэтээр жижиг сажиг зүйлтэй зууралдаад байлгүй зөвхөн хамгийн гол, чухал хэсэгт анхаарвал бодит үр дүн, амжилтанд хүрч чаддаг.

12. Англи хэлнийхээ мэдлэгийг шалга

Өөрөө англи хэлтэй юу? Төрөлх хэлээрээ сайн ярьж чадахгүй жаахан хүүхэд хүртэл “Паак юү”, “Шийт”, “Өө май гаад”, “Хай” г.м. тав гурван англи үг хэлдэг болсон цаг болохоор англи хэлтэй л байлгүй дээ. Тэгэхээр энэ зураг дээр юу гээд биччихсэн байгааг нэг унш даа.

За юу гэж уншсан бэ? Арай “THE CAT” гэж уншсан юм биш биз. Үнэн хэрэг дээрээ бол энд “THE CHT” гэсэн ямар ч утгагүй бичээс байгаа юм шүү дээ. Сайн мэддэггүй гэдгээ сайн мэддэггүй зарим нөхдүүд энэ мэтээр дөхүүлж хариулаад л байдаг. Гэхдээ тэглээ гээд уруудахгүй харин ч бүр албан тушаал дэвшээд явдаг нь хачин.

13. Өнгө ба үг

Хүний тархи хоёр тал бөмбөлөгөөс бүрддэг. Тал бүр өөр зорилготой. Тархины баруун тал бөмөлөг нь өнгө ялгах, уран бүтээлчээр сэтгэх, зөн совин гэх мэтийн зүйлсийг хариуцдаг. Харин зүүн талын бөмбөлөг нь логик сэтгэлгээг хариуцдаг. Үүний нэг жишээ бол энэ зураг. Та эдгээр үгсийг унших бус харин үгсийн өнгийг хэлэх ёстой шүү. Дахин хэлье: Зөвхөн үгсийн өнгийг нь хэлнэ.

ШАР ХАР УЛААН ЦАГААН НОГООН БОР ЯГААН ЦЭНХЭР ШАР

НОГООН СААРАЛ УЛБАР ШАР ХӨХ УЛААН ЦАГААН БОР ХАР

Яаж байна? Жаал бүдчив үү? Юу болсон бэ гэхээр тархины баруун тал бөмбөлөг нь шууд өнгийг нь хараад хэлэх гэхээр зүүн талын бөмбөлөг нь бичсэн үгийг уншиснаар зөрчилдөөд, түгдэрсэн хэрэг.

14. Чийдэн

Өмнө нь болсон үйл явдлын нөлөөгөөр хүн байхгүй зүйлсийг байлгаж хардаг онцлогтой. Үүний нэг жишээ нь энэ зураг. Чийдэнгийн утасны голын гогцоо руу 30 секунд орчим тасралтгүй ширтээрэй. Дараа нь А4 цагаан цаас, цагаан тааз, цагаан хана гэх мэт зүйлс рүү хараагаа шилжүүлээд хараад үз. Чийдэн аяндаа асна.

Энэ мэтээр бид заримдаа болж өнгөрсөн үйл явдлын нөлөөгөөр одоо болж байгаа үйл явдлыг таашаа хүлээж авах нь бий.

15. Од тоол

Хүчтэй цохиулсны дараа нэг хэсэгтээ л манарч од тоолдог. Яг энэ зурагтай адил. Энэ зурагны төв рүү дээрх зурагтай адил гучаад секунд орчим ширтэж байгаад харцаа цагаан өнгөтэй зүйл рүү шилжүүлээд хараарай. Тэгээд америкийн далбаан дээрээс хэдэн од тоолж чадахаа үз.

16. Ажлаас нь хал

Ажлын офис гэдэг заримдаа хөл толгой нь олдохгүй газар болчихсон байдаг. Энэ зураг дээр яг тийм офис дүрслэгдсэн байгаа. Та өөрийгөө энэ оффисийн дарга, захирал, лайтай том босс нь гэж бод. Тэгээд энэ офист байгаа арван ажилтныг ол. Олсноо хал. Олоогүйгээ халалгүй үлдээ. Дандаа банга хүртэж, халагдахаас айж явна гэж юу байхав тоглоомоор ч гэсэн зарим нэг нөхдүүдийг халж, эсвэл харж үзээд үлдээж байхад зүгээр биз дээ?

17. Хоол

Юу өгч байгаа нь чухал биш харин яаж өгч байгаа нь чухал гэдэг үнэн үг шүү. Энэ хоёр тавагтай хоолыг хар л даа.

Яг адилхан хэмжээ, дамжаатай хоол байгаа мөртлөө жижиг тавган дээр тавьсан хоол нь арай их юм шиг харагдаад байгаа биз. Цай хоолны газар ажиллуулдаг хүмүүс ….

18. Ан

Ан гэхээр хамаг ажлаа мартаад алга болдог хүмүүс цөөнгүй. Тэд ангийн маханд бус харин ан хийх үйл явцад нь юу юунаас илүү татагдаж дурладаг. Харин энэ зурган дээрх нөхөр юу агнах гэж явна?

19. Харц

Энэ зураг дээрх хоёр хүн хаашаа харж байна?

Нэг нь зүүн, нөгөө нь баруун тийш харж байна уу? Андуураад байна, андуураад байна. Хоёулангийнх нь нүдийг анхааралтай ажиглаад үз дээ. Яг адилхан байгаа биз. Тэгэхээр энэ хоёр хүн хоёул нэг тийш харж байгаа болж таарлаа.

20. Бүсгүйн төрх

Харин энэ хоёр зураг дээр бүсгүй хүний царай нуугдсан байгаа. Олоорой.

21. Ягуар

Энэ зураг дээр арваас цөөнгүй ягуар буюу Хойд Америкийн уулын арслан бий шүү. Олоорой.

Мэдээллийн эх - www.103.mn

Сэтгэгдэлүүд:

1. Мармелад | 2009-08-26 05:18:04
зураг нь тэгээд хаана байна
2. JIooBдон | 2009-08-26 05:22:03
сонин юмаа надаа лав харагдаад байна даа. дахиж ачаалаад үздээ
3. Мармелад | 2009-08-26 05:23:57
хэхэхэ харагдахгүй байна даа дахин ачаалсаан
4. LuZa | 2009-08-26 05:25:00
Bichlegiig ni unshaad zurgiig ni dotroo tosoolood aljaalaa tailchlaa xixi
5. Цасны чимээ | 2009-08-26 05:26:47
зураг нь хаана байгаан бэ хэхэ би хар зураганд дуртай гэээл давхиад ороод ирсэн чинь
хэхэ, зураг үзий яааааа... гайхлаа ш дээ, надад үзэгдэггүй зураг юм байх гээд... тэгсэн Мармелад ч бас үзээгүйм байна... хэхэ
7. JIooBдон | 2009-08-26 06:06:17
хэн нэгэн одоо болж байгаа эсэхийг хэлж өгөөч
8. medicalscience | 2009-08-26 06:06:48
uzlee harlaa hehee
9. TJ | 2009-08-26 06:09:21
goy zuragnuud baina.
10. LESTAT | 2009-08-26 06:15:51
tnx...
Эхнийхийг харцаан, 3 секунд арай биш байх аа, 5 мав байх... тэр доор байжийнэ, эвгүй хог вэ, тэр царай чинь ккккк
12. *САЙХАН САНАА* | 2009-08-26 06:20:02
харааны гажигтайм байна ол даа.. тэр далайн гахай хаана байна аааааааааааааааааа
13. *САЙХАН САНАА* | 2009-08-26 06:20:06
харааны гажигтайм байна ол даа.. тэр далайн гахай хаана байна аааааааааааааааааа
14. bolorka83 | 2009-08-26 06:23:21
yo ter ehnii hunii nuuriig haraad yamar ih tsochiboo hehe evgui yum be hehe
хаха... 2 дахиас нь шууд сээгс хардаг гэжий шдээ.. тэр хоёр хауу талынх нь дельфин мөн үү биш үү, биш бол ч би баларсаан.... хаха
16. JIooBдон | 2009-08-26 06:25:29
хэхэ би ч гэсэн эр эм 2ыг харсааан. делфинийг олж харж чадаагүй
17. JIooBдон | 2009-08-26 06:26:52
яагаад хүнүүс тэр хүнээс тэгтлээ их цочино вэ ккк.
Бялзуух яасан лагийн хүүхэд шиг сэтгэж чаджийшд
3 болохоор баруун тийшээ, 4 болохоор яасан нар буруу эргүүлж чадахгүйм байна.... 5, 6 хоёр үнэхээр гоё юс байна, хөдөлгөхгүй харж чаджээнэ. харни 7 бол нохой байна, 8 ын тэр цэг дээр нэг муухай өвөө байна, 9 мэдээж нуруугаа шарж байна... хэхэ
10 т болохоор тэр шар цэг ганц ганцаараа л алга болоод байна, гуруулаа алга болохгүй байнаа. 11 болохоор үнэхээр бүдгэрчээнэ, ойлгомжтой.... 12 болохоор САТ л гэж унший шдээ,,,,

13 вахахахахаха..... бүдрээд бүдрээд алаад хаячлаа.... хахаха
20. MotoCross | 2009-08-26 06:37:23
Бялзуух намайг шоолоод байсан яасан? Наад зураган дээр чинь баахан нааш цааш сүлжилдэн байгаа далайн гахайнууд байна.
21. MotoCross | 2009-08-26 06:37:56
Ямар ч байсан 10ш далайн гахай байна даа... хэхэ.
22. Zamjim | 2009-08-26 06:38:44
1.Бялзуухын хэлсээр тэр доор бна нээрээл эвгүй юмаа

2.8-н дэлифин

3. Зүүн гар тийшээ

4. хоёр тийшээ л ээлжилж эргэлдээд бна даа кк

5. Яг нэг цэгт харвал хөдлөхгүй бна

6. энэ зураг нь хөдөлгөөнтэй байхаа гсн кк

7. Атрилдад хэвтэж бгаа нохой босоогоор нь харсан шүү хээ хээ

8. мэдкү

9. Цаашаа л бна шдээ

10 Байгаал бна шдээ

Ёоо цаана нь 11 н зураг дутуу бна шдээ залхуу хүрчихлээ
23. freestyle529 | 2009-08-26 06:40:49
Ёстой гоё юм байн.баярлалаа.
24. Zamjim | 2009-08-26 06:40:53
Тэхдээ уг нь 2 дээр бол эр эм 2 тэврэлдээд сууж бгамдаа заавал дэлифин харуулах гээд харсаан харсан кк
17 хэхэ, жижг тавагтайг нь идий гэссс....

20 Эхний бүсгүй тэр төмөр турбаны дээр жаахан аймшгийн киноны дүр шиг эвгүй инээцэн байх чинь, доод зургийнх нь харин голын баруун эрэгт эрэгь иод хоёрыг нүүрээрээ таллаад аятайхан бүсгүй харагдаж байнаа...
Мотокроссс... вахаха... нээрээ тийм байна ш дэээ, сая л хардаг гэжийш дээ, би ч баларч байгаам байнаааа хэхэ...
27. MotoCross | 2009-08-26 06:56:51
Би ч хүүхдээрээ байгаам байна даа? хэхэ.
28. Сарнайха | 2009-08-26 07:11:23
хахаха ёоооо нээрээээ наяяяад делпин байшд хаха

13ийг унших гэж яааваа ухна ишиг бухан бяруу шиг
Мотокросс Чи яг хүүхдээрээ байгаач... эуж Лустатад юу гэж зөвлөснийг чинь харсий шөөөөө.... том ахааа хэхэ
30. Галдаа (зочин) | 2009-08-26 07:20:47
4-р зураг аятайхан дамшиг уу хаха
31. dosu (зочин) | 2009-08-26 07:25:28
bi delifin harsna shuuu hehe nud uvtguud hayalaa shuu hehe
32. bolorka83 | 2009-08-26 07:28:13
ene 2 odoo unen yumaa da bi lab zalhtala harla neg delpin alga za
shal hudlaa bna yo getel ene 28 hun 80 delpin harhcihsan tee buur iluustsiim bn l da hehe
33. dream | 2009-08-26 07:29:32
ter baletchin hvvhniig yaaj ch hicheegeed tsagiin zvvnii esreg yavuulj chadsangviee yohhh
34. Сарнайха | 2009-08-26 07:37:34
Болорка хахаха нээрээ истоо нуль делпин бнааа

харин би яаж я хичээгээд ямар ан 18бгааг олж хардгүй ээ бас тэр гол 20 дээр ямар хүүхэн бгаад бн ааа
35. bolorka83 | 2009-08-26 07:45:15
20 deer ch yahuu hondlon huuhnii nuur burgasan dund l bndag , ter burgasan dundah neg tod ongiig har ter nud homsog n hehe
ta ch neeree tiim bn lda eniig harahgui nul delpin haraad hehe
36. bomberder | 2009-08-26 07:47:50
za b
37. Сарнайха | 2009-08-26 07:52:04
хэхэ чичас бэлгийн нүдтэймаа

хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад сөхөрч суухаар депьфиний хэлбэр гардын байшд хаха, аа бас араасаа тэврүүлхээр хавирга сүвээгээр нуль загас гүйжийдийн бнааа
38. Мармелад | 2009-08-26 07:55:57
тэр дельфиныг нь яаж ч хичээгээд олж харкүм байна л дөө. Тэхээр одоо тэр нь учиргүй дутагдаад хатаж үхэх гэж байгаа болж таарчээнаа яаанаа нөхөртөө хэлэхээсдээ хихихи.
аймаар их ажилтай байхад ажлын ачаалаа тайлж авлаа танка
39. bolorka83 | 2009-08-26 08:02:14
ineged ter delpin odoo yamar ongotein be , 38 aa tsagaan ongiig ni martaad har ongiig n haraa hos zagasnuud guigeed bn hehe odoo neg oilgoloo ingehed ene delpin mon yumuu da gsn ehhe zagas nuud bgam bishuu hhe
40. Дон Кихот | 2009-08-26 08:48:36
хуучин нь зүгээр юм байнаа.
41. JIooBдон | 2009-08-26 09:16:34
нээрээ долфинууд нь сүлжилдээд байжийсан байна шдээ би бүүр хараад олоогүй юм. бүгд л их ангаж цангасан хүмүүс юм байхдаа :Р
дрийм жаахан байж байгаа харахаар болдог юм байна лээ.
бялзуух ч бүүр бүгдий нь тандцан байна шд.
Мотокросс харин тхх хүүхдээрээ юм байна кк
Замжим хэхэ уул нь аягүй идэвхтэй явжийсан байнашд тээ
сарнайха болорка мармелад нар нөхөр сүүдэртээ хэлмой
42. iin | 2009-08-26 09:21:11
маш сонирхолтой зургууд байна шүү, баярлалаа,
43. Догшин ХАЙРХАН... | 2009-08-26 10:50:43
Сонирхолтой л юм...
44. Tlg_UB | 2009-08-26 12:24:47
Их таалагдлаа.
45. bukee | 2009-08-29 15:58:48
ёооё нүд өвдчихлөө...гөлийтөл гөлийтөл ширтүүлчих юмаа Лоов
46. forever | 2009-08-30 14:41:11
Нүдий шилээ арчин байж, бас нүдээ чилээн байж бүгдийг нь харлаа. Сонирхолтой юм.
47. zaya (зочин) | 2009-08-30 15:48:39
huurhun zuragnuud bna.bayarllaa.bi bugdiig ni harj chadsan shuu mundag bgaaz keke
48. JIooBдон | 2009-08-31 03:20:34
ийн - баярлалаа
Кула аанхаг
ТЛЖ ЮБ - :Р
Бүкээ хэхэ харин алжаал тайлж байгаа байхгүй юу
Форевер сайн байна.
Заяа тиймү лагиймөө ккк
49. Style_s | 2009-08-31 15:16:36
hi nza unshsan chine saihan sanagdlaa
50. Ганхүү | 2009-09-03 16:35:18
Баярлалаа найз минь.
51. † IMP † | 2009-09-06 16:35:12
Damshig chin ingeed goy medee tawiad bdiin
52. jaja (зочин) | 2009-09-06 19:59:11
goooooy eena bi yaad odoo harjaamboloo kkk
53. mon_108 (зочин) | 2009-09-08 20:36:18
Thx, dajgui uymaa. daanch ter ortsnoos yamar ch huuhnii nuur olsongui bas ter office-s 5-l hun olloo. busad ni bolj bna aa. anching bi shuvuu agnahaar yavj bna gej harlaa.
54. Amuro | 2009-09-08 20:58:14
ёстой дажгүйм даанч нүд жаахан чилэв
55. chosok (зочин) | 2009-09-11 10:03:29
wo.dajgvi ymaa.taalagdaw
56. Seku (зочин) | 2009-09-11 16:32:11
Бургасан доторхи хүүхнийг олж харахгүй бна.Оффист 8 хүн оллоо. 9 ягуар оллоо. Бусад нь болж бнаа.Их сонирхолтой блаа.
57. BMR | 2009-10-07 21:25:15
эхнийхийг нь сая л харлаа шд кк
58. assorti | 2009-10-27 23:22:47
zaza ooriigoo hoorhoon sorichihloo harin tr delipiniig yerdoo oldoggue bi ch ongorchee
59. ❀Casanovinna❀ | 2009-10-31 19:52:47
Sonirholtoi zuragnuud bna

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.