Суут гэгээнтэн хувилгаан Елена Петровна Блаватская

Елена Петровна дэвэн дэлхийг тойрон тэнvvчлзх vедээ бэрх хvнд амьдрал туулж, газар газрын мэргэ, тєлєг домын ухаанд суралцан гvнзгийрч явжээ.

Хvмvvс тvvний хувилгаан чадлыг гайхан мэтгэж маргалдан, тайлбар эрж, тэмдэглэл хєтєлцгєєнє. Vгvйсгэхийг оролдон, алдаа эрэвч барин тавин vнэн баримт олширсоор хаа ч очсон хэсэг бvлгээрээ хvмvvс нэгдэж байв.
Блаватскаягийн гоц vзэгдэл, хувилгаан чадал хvмvvсийг бишрvvлсээр тодорхой орон.зай, бодгалийн бясалгахуйн увидас зэрэгцсэн vедээ хvслээрээ бодлоо материаллагт шилжvvлж байв. Гараа хєдєлгєж, vзэг, цаас хєшихгvйгээр уртаас урт захидал бичиж, астрал хvчээр хэдийнээ хаягласан хvндээ хvргэчихнэ. Хvн байгалийн хооронд зуучилдаг зарим элемент / оюун ухаант амьд оршнол/ - уудыг ашиглаж тэднээр vйлчлvvлдэг гэж Елена Петровна тайлбарладаг байжээ. Нvдэнд vл vзэгдэгч оюун санааны бvтээл, амьд оршнол, ид шидийн зарц, боолууд ямагт бэлэн тусалж иржээ.


Хоосон тасалгаанд хvvхэд орж ирэхэд, тvvнийг єхєєрдєн баярлуулахдаа самбарын араар гараар дохиж хонь хєлєглєсєн хvvхдийн тэрэг гаргаад ирнэ. Хvvхэд шvгэл єгєєч гэхэд гартаа барьсан хэсэг тулхvvрээ атгаснаа дэлгэхэд шvгэл болсон байх жишээтэй.
Зоогийн ширээнд сахарын чимхvvр алга байгааг харснаа гараа дээш єргєхє д багш нарын нь тамга бvхий чамин чимхvvр хэдхэдээрээ бий болжээ.
Энэтхэгийн Вилапурын пари нарын мәргән хувилгаан Тируваллуварын хєргийг бvтээж єгєхийг нэгэн хvн гуйжээ. Тэрбээр цайрын / бяцхан/ нунтаг авснаа хуудас цааснаа vрж эргvvлэхэд тєдєлгvй хувилгааны дvр тодорч иржээ. Америкийн мэргэжлийн зураачид vзээд техникийн єндәр ур чадвараар бvтээснийг нотолсон байна, Елена Петровна нэгэн удаа олон алчуур хээлэн захалж суунгаа ширээн доогуур хєлєєрєє єшгєчин "зайл цаашаа новщор." гэҗ vгэлжээ.. Хурандаа яаваа гэж асуувал нэг муу элемент хормойноос татаад байна гэжээ. Хурандаа тоглоом хийн хэдийг єгчихєєч гэжээ. Елена Петровна хэлснээр хэдийг шидэж хэдэн минутын дараа vзвэл хэнээс ч дутахгvи хээлэн захалж бэлэн болгосон байжээ. Єдєр тутам тохиолдох ийм ид шидийг тэмдэглэж барахын аргагvй байв.
Орос эмэгтэйн гоц vзэгдэл хvмvvсийг гайхалд хvргэж, хєлдvv оюуныг нь хєдєлгєєнд оруулж, итгэлийн дєлийг сvvмэлзvvлж байжээ.
Блаватскаягийн нэр олны дунд алдаршиж, хурандаа Олькоттой хамтдаа байгуулсан 'Теософи-Далд ертєнцийн нууцад нэвтрэх" нийгэмлэг єргєжин, тvvний тєв анхлан Энэтхэгийн Мадрас хотноо дараа нь Адъярт шилжин суурьшив.
Эхний хэдэн жилдээ Е.П.Блаватская мєрєєдлєє биелvvлэх зам мєрєєр урагшилж байв. Тvвдийн нилээд олон буддист бvлгийн номлолд тулгуурласан "Далд ертєнцийн нууцад нэвтрэх " шинэ хєдєлгєєн, итгэл vнэмшилд Европын газар бvрээс хvмvvс нэгдэж Елена Петровна нvсэр ажилд дарагдаж гар хумхилгvй цаг, завгvй ажиллаж байв. Энә номлолоо Буддын сургаалиас гадна ертєнцийн vvслийн тухай эртний Браманизмын ном-лолыг таилбарлан шинжилж vзэл санаандаа хувьсал, тєгєлдєржилтийн нэгдмэл хам шинжид тулгуурласан байна. Тvvний номлол эрт эдvгээгийн улс тvмний шинжлэх ухаан.гvн ухаан, шашны нэгдмэл язгуур шинжид vндэслэсэн байна. Энә оюунлаг vзэл санааг Энэтхэгт нэг хэсэг нь дэмжиж, нєгєє нь эсэргvvцэж байв. Тэр vеийн сонин, сэтгvvлийг эргэжvзэхэд " Бvх нийтийн ахан дvvсийн холбоо"- vнэнийг эрхэмлэгчид гэгддэг хэсэг бvлэг хvмvvс шинэ номлолын эсрэг бvхий л хvчээр хайр найргvй vзән ядан тэмцэж байжээ.

Мадрас дахь Католик шашныхан єєрсдийнхєє эгнээнд ороогvй, мєн мэргэн хувилгааны бие биенээхайрла гэсэн номлолыг Орос эмэгтэй єрсєн сурталчилж байгаад маш эгдvvцэж, таслан зогсоохоор шийджээ. Тэд гvжир гvтгэлгийн арга хэрэглэв. Энэ бол бурханы номыг шашны хатуу цаазаас гадуур сурталчилж буй хvн нэг бvртэй тэмцэж, хатуу цохилт єгдєг єрнєдийн шашны нэг арга юм.
Тэд Адъярт Елена Петровнагийн хєлсний байрны эздийг олж эдсvулжээ. Байрын эзэд Блаватскаяг хууран мэхлэгч, олныг хуурахдаа биднийг ашигласан. Бид хуурамч захидал vйлддэг байсан. Гоц vзэгдэл гэдэг нь ердийн илбэчний арга. Хувилгаан багш нар тvvнд байхгvй гэж; гvжирджээ. Энэ vеэр сэтгэл зvйн судлалын Лондонгийн нийгэмлэг Мадраст залуу мэргэжилтэн Хожсоныг ирvvлж, байдлыг судлуулжээ. Гоц vзэгдлийг судлах даалгавар авсан тэр залуу хомсхон мэдлэгтэй, єєртєє итгэлтэй, бардам нэгэн байжээ. Английн дээд зиндааны хvрээнд хамаарагдах католик шашинтны vг, vсгийг гээлгvй дэмжиж, vгvйсгэх vзэлтэй, хєрєнгєтєн тэр залуу Блаватская хууран тєєрєгдvvлэгч гэждэлгэрэнгуй тайланг Лондонд илгээжээ.
Сєрєг хvчний зогсоо зайгvй гvтгэлэг багш нар, дээд шvтээнййг нь тойрч гарсангvйд Елена Петровна маш эмзәглэж байлаа. Е.П.Блаватскаягийн олон найз нєхєд зай барин холдов. Тvvнийг Оросын засгийн газрын тагнуул байж магад гэж элдвийн сэжvvр гаргах оролдлого хийнэ. Францын эрдэмтэн Палюс гэгч Блаватскаяг зарим номоо барон де Пальмийн vлдээсэн гар бичмэлийг хуулбарласан гэж гvтгэжээ. Австрийн морнн цэргийн офицер Барон де Пальм бага боловсролтой, гvн ухааны мэдлэггvй, хэвлэлд vг vсэг ч нийтэлж vзээгvй нэгэн байжээ.
Елена Петровна хэнийг ч шvvхэд єгсєнгvй шvvх, ємгєєлєлд зарцуулах мєнгє хєрєнгє ч байсангvй. Vvнийг сайн тооцоолсон сєрєг хvчиа Эрээ цээргvй загнаж байжээ. Эцэж зvдрэн, євчинд автсан Е.П.Блаватская Энэтхэг орныг орхин Европын хаа нэгтэй, чимээ аниргvй, амгалан орчинд нууц номлолоо туурвин дуусгахаар шийдэв. Италийн Неаполь хотын vгээгvй нэгэн байранд єндєр дээд эрмэлзэлийнхээ гашуун тєлєєс амсан мєрдєн мєшгvvлж, єєрийгєє vгvйсгvvлэн байж цєвvvн цагийн гэрч болжээ. Мєнх буусыг бодгаль vзvvлж зохиотч нь мартагдсан ч цаасан дээр буусан мєр амилж, эрдэнэт ном мєнхрєнє. Аугаа суут гэгээнтнvvдийн мән чанар, бvхнийг нэвт сvвлэх оюун санааг Блаватская дотоод эх булгаасаа шvvрдэн шавхаж номоо бvтээв. Тэрбээр зєвхєн ном бvтээх хєдєлмєрт л бие, оюунаа, амьдралаа захируулав. Гоц vзэгдэл, дэмжин талархагчдын халуун дотно харьцаа тэр бvгдийг Елена Петровна тас мартав. Гар цvнхнээс нь могой мурилзан гарч, гарын хєдєлгєєнєєр єнгийн эрвээхэй нисгэдэг байсныг ч мартав. Амьдралын сvvлчийн жилvvдээ єєрийн анхаарал, харааг дотоод мэдлэгийн сангаас суралцахад зориулав.



Сонины хуудаснаа vзэгдэх няцаалт, эргэж ирэгсдийн хорт vгс сєрєг давалгаа бvхнийг тэрбээр тайван сєрән зогсож чадав. Эгэлгvй номынхоо мєр бvрийг гvйцээх гэж чєлєє завгvй ажиллаж байв. Євчин зовоож байсан ч єдєр бvр єєрийгєє захирч цєхрєлтгvй хєдєлмєрлєж байжээ.
Англид амьдралынхаа сvvлчийн замыг vдэх vедээ Е.П.Блаватская оюуны нєр их хєдєлмєрийг нь vнэлэн, vзэл санааг нь хуваалцах шинэ шинэ найз нєхєд, шавь нартай болж, тэднээрээ хvрээлvvлж чадсая байлаа. Вишну тэнгэрийн Пуран судраас иш татан Энэрэнгvй сэтгэл бол сайн vйлийг бvтээгч хvний хvч" гэдгийг сануулах дуртай байжээ. Одоо ч гэсэн хvн тєрєлхтєний ємнє дээрхээс хvлээлгэсэн vvргээ биелvvлсэндээ баяртай харж байгаа " нууц номлолын" сvvлчийн мєрийг бичиж дуусгаад мєнх бусыг vзvvлжээ. Тvvний буй болгосон vзэл санаа хєдєлгєєн газар дэлхийд дэлгэрч, хєгжсєєр ирлээ.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-10 16:12:15
сайн уу андааа ёстой сайхан мэдээлэл бна даа
2. tungaamnh | 2009-10-10 16:13:48
сонирхолтой байлаа, андад гялайлаа
3. Rush | 2009-10-10 16:17:40
yamar aimar nudtei yumbee...
4. JIooBдон | 2009-10-10 16:28:07
Аманжинка сайн сайнуу анд. Баярлалаа
ТУнгаа баярлалаа
Рааш харин тхх аймар хурц байгааздээ.
5. Rush | 2009-10-10 16:36:16
shuud huniig zuragnaasa hurtel nevt unshih shig... udaan harj chadku deesh doosh ni guilgeel suulaa.... argagu yor bus hun yum boluudaa
6. JIooBдон | 2009-10-10 16:59:50
хэхэ харин надад ч гэсэн эгцэлж харахад эвгүй дээш доош нь гүйлгээл ..
7. tungaamnh | 2009-10-10 17:08:26
надад бол эгцэлж харахад эвгүй байсангүй
8. lover_girl | 2009-10-10 19:39:27
Ийм хүн байсийн бий вий мундаг юмаа баярлалаа
9. ooolhonooo | 2009-10-10 19:51:32
bi Muldashiva guainBurhadiin hotiin ereld nomiig unshij baigaa l daaa. Guilgej bish buuur neg burchlen unshij baigaa umnuh Hun michnees toroooguig unshihsan. Muldashiv guai yamagt Ene emegtein nomnoos ishlel tatsan baidag bolohooor ene huniii nomiig olj unshih yumsan gej bodogdoood baigaan Manaid nom ni baidag bolovuu. Bas Muldashiviin daraagiin tsuvral nom ni garsan bolovuuu LOOOV ahaaa
10. chimgeeitgel | 2009-10-10 19:59:45
уншихад амттай байлаа хэхэ. удаж удаж нэг бичлэг оруулсан байна шүү ашгүй минь гэж.
11. JIooBдон | 2009-10-10 20:19:35
Тунгаа чи бол тэгэх ёстой
ЛОВЕР АНИА аанханн.
Өөлхөнөө - Мулдашевийн 4 боть цуврал бий чиний уншиж байгаа хамгийн эхнийх нь юм байна. Бусад нь ч маш сонирхолтой. Елена Блаватскаягийн зохиолууд Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн байдаг эсэхийг мэдэхгүй юм.
Чимгээ итгэл баярлалаа харин тиймээ удаж удаж л
12. ooolhonooo | 2009-10-10 20:25:19
Bi hun michnees torooguig unshaad duusgachihsan odooo burhadiiin hotiin ereld gedeiig ni unshij baigaaan baahan tooon dotor l tolgoi ergeed l unshaad baigaa hehehe Blavatckagiin nom baival oloood unshchih yumsan ta tsuvral baidlaar oruulaad baij bolohgui yu heheh aimaar davarchihsan
13. lover_girl | 2009-10-10 20:30:50
Мулдашевийг орчуулсан хүмүүс дараагийн хэвлэлтэнд бэлдэж байгаа номнууд гэдэг дотор нь Блаватская харагдаж байсан. Хэзээ иййн бүү мэд. Тэгж байгаад гарах байлгүй дээ.
14. JIooBдон | 2009-10-10 20:32:36
хэхэ надад ном зохиол нь байхгүйшдээ. Аан чи эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмжийг уншиж байгаа юмуу. пирамидаас стоунхэнж хүртэл 6666 км тэгээд пасхи арал энтр гээл баахан тоо яриад байгааздээ хэхэ. наадах дээр чинь жаахан уйдангаа алддымаа хэтэрхий Мулдашевийн зөгнөл явагдаад байдгийн гэхдээ зүгээрээ. Харин дараачийн Шамбалын өлгийд гэдэг нь гайгүй сонирхолтой хэсгүүдтэй
15. ooolhonooo | 2009-10-10 20:38:08
tiimuuu odooo ch tooo dotor l ergeldeed baina gehdee mulashiv harin daraagiiin nomondoo geed l bain bain sonirholtoi yum oruulna geeed heleed baisan gehdee ter tooniii uchir bas ih sonin baigaanmaa engiin mortlooo ih l sonirholtoi sanagdaad baigaan gehdee hezee negen tsagt ene yamar negen yum duulgah bolovuuu geel bi bodoood l baigaan hehehe gehdee ertontsiig uzeh uzel maani Muldahsivt buren uuschihgui yalgaj salgaj oilgohiig l hicheej baina het bas nomondooo tolgoigoo meduulchihvii gej emeej baigaa. Anhnii nomon deer ni barag l Muldashiviiin tald zogsoh geed baisan shuu
16. JIooBдон | 2009-10-10 20:47:33
Ловер Аниа гараасай билээдээ тэгвэл авч уншинаа
Өөлхөнөө *- тэхх ямар ч гэсэн уран сэтгэмж байгаа ч тэрийгээ батлах баталгаа өгөөд байдаг,, мэдээж Мулдашевийн үзэл бодолд алдаатай зүйл их байгаа ч амьдралыг үзэх үзэлд нөлөөлөхүйц байж чаддаг. Ер нь буруу зүйл байхгүй ээ,, гол утга санаагаа сайн сайхан луу тэмүүлж өгч чаддаг
17. zoogii (зочин) | 2009-10-11 12:40:06
Мулдашев бол жинхэнэ энэ эмэгтэйг даган бишрэгсдийн нэг жишээ. Ер нь бол зарим зүйл нь сонирхолтой л доо. Гэхдээ Буддагийн шашины талаарх багахан мэдлэг дээрээ тулгуурлаад хэтэрхий санаанаасаа зохиогоод бичсэн юм шиг санагддаг л юм. Барууныханы Буддын шашны нууцад нэвтрэх гэсэн анхны оролдлогуудын нэг бол Балатавская. Нууц ухааны гүнд нэвтэрсэн лам нар барагтай хүнд тэр тусмаа гадаад эмэгтэй хүнд юу гэж ам алдах билээ. Баруунд Балатавская бол сэтгэц нь асуудалтай байсан энэ тэр гэсэн шүүмж нийтлэлүүд байдаг л юм билээ. За ямартай ч Баруунд Монгол Түвдэд байдаг Шамбалын орны талаар мэдээлсэн дахь 2 хүн байгаа юм даа.
18. bubee | 2009-10-17 19:34:13
bodolhiilew.
19. alison_tbt (зочин) | 2009-10-19 19:53:10
ter shambalyn oron..lhas ed naryn talar unshij bsaan uneheer aguu nuuts bdag shu yern borte chono gua maral 2 irsen zug tovdiin lhastai neg zug bdiin..tend uulyn gun aguid bidni buur omnohin omnoh uyeiin ovog deedes bysalgal hiigeed amidaraa zandanhsulagdan bdag gej duulsan..bas tedgeer ovog deedes bidnees 10 dahin tom baisan gej olon eh survalj bdiimaa..odoo ch ter uulyyn gund bgaa bhaa
20. ❀Casanovinna❀ | 2009-10-31 20:48:03
sonin yum neeren tegj hiisweriig bodit bolgodog huch bdg yum bh daa
21. tseegii_a5 | 2009-11-01 13:56:35
Hi. yostoi goyo blogtoi yumaa. yag minii sonirhdog sedvuud bna.Elena blavatskaya shig boloh yumsan hehe. muldasheviin tsuvral nomnuud ih sonirholtoi shuu. bi odoo 2dahig ni unshij bgaa. boldog bol Elena Blavatskayzgin nomnuudiig saihan orchuulah yumsan. uur iim saihan nuutslag zuilsiin talaar zunduu ih yum bicheerei. taniig hundetgen yosolson TseeGii.
22. Арсун (зочин) | 2009-11-15 16:21:47
Баярлалаа, гайхалтай байлаа.
Энэ бичлэгийг блог дээрээ тавихыг зөвшөөрнө үү. Эх сурвалжийг дурдах болно.
23. JIooBдон | 2009-11-15 23:19:13
Arsun tegee teg

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.