Парапсихологи - Алан хядлага

Нуугдах,нууцлах боломжгүй цаг иржээ.

          New Scientist сэтгүүлийн 2001 оны 10-р сарын дугаарт Лос-Аламос дахь үндэсний лаборатори “Нойрсож буй гүнж” хөтөлбөрийн хүрээнд нэг болон хэсэг бүлэг хүний сэтгэхүйд зайнаас нөлөөлөх зориулалттай долгион цацруулагч бүтээсэн тухай мэдээллэж байв.Цэргийн тагнуулын хурандаа Жек Верноны удирдсан энэ төсөл эсрэг талын цэрэг ,босгогч, алан хядагчдын сэтгэхүйд нөлөөлдөг цахилгаан соронзон зэвсэг бүтээх зорилготой. Гэвч энэ удаагийн багаж ч, бусад долгион цацагч үүсвэрүүд ч нэг л том дутагдалтай байгаа нь дэндүү богино зайнд ,тухайлбал хамгийн таатай нөхцөлд гэхэд л хагас км ээс илүүгүй зайнд нөлөөлж чадаж байна.    Гол нь эхний түлхэц өгөх ёстой орчин үеийн эрчим хүч үүсгэгчдийн ашигт ажиллагааны хоэфициент дэндүү бага байгаа юм. Ийм эх үүсвэр гаргаж авахаар өнөөдөр Америйкийн судалгааны олон төвүүд идэвхитэй ажилаж байна.

          Протоны задрал эрчим хүчний ийм эх үүсвэр болж чадна гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Ингэж задрахад цөмийн дэлбэрэлтээс 100 дахин хүчтэй энерги ялгарна.Орчин цагийн шинжлэх ухаан протоны энергийг хэрэглэдэг болоход тун ойртоод байна.Протоныг зохиомлоор задлахад түүний бүх энерги нь асар хүчтэй,  нэвтрэх чадвар өндөртэй фотон,нейтрийний урсгал хэлбэрийн цацраг энерги болж хувирдаг.Тодорхой нөхцөлд энэ энерги нь хэрэгтэй зайд ихээхэн талбайд ончтой үйлчлэх зэвсэг болж хувирдаг гэх нь зөв юм. Энэ нь дурын хүчтэй үүсгүүр бүтээж , психотроны цацруулагч болгон ашиглах боломжтойг харуулж байна.

          Ийм үүсгүүр ашиглах нь дайсны цэргийн хүч төдийгүй, энгийн иргэнийг нь эсэргүүцэх чадваргүй болгоно. Дууны болоод цахилгаан соронзон хэлбэлзлээс ялгаатай нь фотон-нейтрийний урсгал хэрэг дээрээ хэмжээлшгүй нэвтрэх чадвар, хэмжээлшгүй холд үйлчлэх нь давуу талтай.Энэ туяанаас ямар нэг хана хаалтын цаана үлдэх боломжгүй.Орчин үеийн металл, төмөр, бетон, чулуун хамгаалалтууд фотоненетрийний өмнө ямар ч саад болж чадахгүй.


  

Психотрон алан хядлага

          Америкийн хэвлэлүүд 1960-аад оны дундуур ард иргэд дээрээ психотроны шинэ зэвсэг туршиж байна гэж  Засгийн Газраа шүүмжилж байлаа. Яг тэр үед ЗХУ-д ийм төрлийн өргөн хэмжээний туршилт хийгдэж байлаа.Тэвшин дээрээ пси-генератор ачсан машин шар айрганд дугаарлаж зогссон иргэдийн дэргэдүүр өгөрхөд гэнэтхэд тэд сав суулгаа хаян зүг зүгрүү зугтдаг байв. ЗХУ-д хүн ам дээрээ ийм туршилт хийж байсан тухай хамгийн анх 1987 онд Анисимов гэгч ил тод мэдээллэж байв. Тэрээр 1987 оны зун Новосибирскийн талбай дээр ЗХУКН, Аюулаас хамгаалах байгуулллага өөрийн ард түмний эсрэг биоэнергетикийн нууц дайн хийж байна гэсэн бичиг барьж гарчээ. Мөн оны намар Новосибирскт иргэдийн эсрэг психотроны зэвсэг хэрэглэхийг илрүүлэх иргэний эрх хамгаалах байгууллага анх байгуулагдав. Тэд”Голгофа” нэртэй сэтгүл гарган ЗХУ-д хүмүүсийг цацрагаар хордуулж байгаа тухай бичиж байв. 1990-д оны эхээр Оросын хэвлэлүүдэд хүний тархинд нөлөөлж эрхэндээ оруулах психотрон зэвсгийн тухай цус царцмаар мэдээллүүд тархаж  эхлэв. Өөрсдийгөө био-робот болголоо гэж уурссан хүмүүс хуулийн байгууллаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлрүү дайрч байв.Гэхдээ жинхэнэ золиос бологчийг мэдрэлийн өвчтэй хүнээс зөвхөн мэргэжилтнүүд л ялгаж чадна. Пcихотеррор гэдэг алсын зайнаас нууц удирдлагатай зэвсэг, эд зүйлсийг ашиглан хүмүүст гэр ажил дээрээ байх үед нь эрүүл мэнд, бие эрхтэнд нь нөлөлхийг хэлдэг. Үүнээс гадна энэ аргыг зайнаас алах, осол зохион байгуулах, цахилгаан болон радио электрон төхөөрөмжийг санаатайгаар гэмтээх зэрэгт хэрэглэдэг. Психотеррорт янз бүрийн туяа ашиглаж болох хэдий ч аль ч тохиолдолд золиосны болон эргэн тойрных нь хүмүүст үл үзэгдэх цацрагаар эсийн түвшинд, хаана байхаас үл хамааран нөлөөлдөг. Аль ч орны хүчний байгууллага психотроны зэвсгийн тухай тайлбарлахаас татгалзаж, тийм зүйл огт байхгүй гэж мэдэгддэг.Гэвч дэлхий дахинд ийм төрлийн зэвсгийг үхүүлэлгүй үйлчилдэг зэвсэг гэж нэрэлдэг. Энэ төрлийн зарим зэвсгээс нэрлэвэл дайсны цэргийн нүдийг сохолдог лазер буу, эсрэг этгээдийн ухааныг самууруулж дотрыг нь муухайруулдаг нам давтамжийн генератор ,  догширч хөөрсөн бөөн хүнд нөлөөлдөг дуу чимээний үүсгүүр зэрэг юм. Психотроны зэвсэг гэдэг нэрийг сэтгүүлчид өгсөн ба төдийлөн оновчтой нэр бишээ.Цацрагт өртөх тусгай нөлөөнд орох үед хүний сэтгэц төдийгүй бие махбод бүхлээрээ хорддог. Ийм нөлөөнд орж хөтөлбөрчилөгдсөн байдлыг зөөлөн хатуу гэж хоёр хуваадаг. ”Хатуу ”зомбиг гадаад төрх биеэ авч явах байдлаар нь таньж болно. ”Хатуу” зомби орчноос ангид төрхтэй, нүдний цагаан хэсгийн өнгө хувирсан, дуу хоолойн залхуутай сул, яриа нь буруу,  төвлөрч чаддагүй, мэдрэмж удаан, ой ухаан муу, үйлдэл нь этгээд  бол “Зөөлөн” зомби энгийн хүмүүсээс бараг ялгарахгүй.

Үргэлжлэл бий                                “Гэрэлт Цалиг “ сонин №2-5

Сэтгэгдэлүүд:

1. onokul (зочин) | 2009-10-17 16:56:58
bi anhniih ni !!!!
2. bubee | 2009-10-17 19:24:46
neg amisgaaagaar neg udaa unshihad yu ch oilgohgui yum bn mani met ni. Dahin dahin umshaad bwal bas medmeer yum ih bn daa.
3. amanjinka | 2009-10-18 11:41:25
СОНИРХОЛТОЙ
4. erdene_n (зочин) | 2009-10-19 00:00:23
ix sonin zuil bichij shuu
5. tsatsaa (зочин) | 2009-10-21 13:30:40
sonirholtoi yumaa
6. Гүзээ өвгөн | 2009-10-25 22:43:06
пөөөөөөөөөөөх

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.