Ногоон толгодыхон /2, 3(хэний тухай яриад байна вэ тайлбар) /

 

Би чамд хайртай буюу 2-р хэсэг

Хүн инээх гэж бүтээгддэг: Олон өдөр,өдөрийн өдөр дурлал үүсдэг үнэндээ тэр нь энгийн  шохоорхол.Та яг одоо төсөөлөөд үз тэнд нэг Охин /залуу/ алхана тэр маш Гоё үнэртэй, хэнрүү ч эргэж хардаггүй өөртөө итгэл төгс алхдаг чи үнэхээр гоё тиймдээ ч  өөртөө сэтгэл хандаггүй учир нь өөрийнхөө царайг хараад л ичдэг хүн үзэшгүй тийм л ирээдүй муутай.Түүнийг  Ъ  гэдэг. Ъ өглөө болгон ээждээ захиа бичдэг даан ч ээж нь сохор .Балдан унших гэж оролдов ч үсэг бичиг мэдэхгүй учир Криллээр гарчигладаг байж.

Одоо 3 дахь эгнээг дахин уншдаа гуйя.                 (Хэний тухай тэнд биччихвээ?)

Ганцхан алдаа үүнд байх тул чи уншиж чаддаг хэрнээ  Ъ, Ээж, Балдан 3-т туслалгүй 3 дахь эгнээг дахин уншсан.Ээж  Ъ-ийг царайлаг гэж боддог, Ъ ээжийг хардаг гэж итгэдэг.Балдан бол үнэхээр илүү зүгээр л  хажуу айлын хүн.Тэд ганц зүйлээр л холбогддог тэр нь зүгээр л хайр Хэлгүй үзэшгүй хамаагүй тэд бие биенээ хайрладаг.

Балдан үүнд ямар ч хамаагүй тэр уншихад дэндүү илүүц хүн. (ХЯМРАВ)

Гурав-Дөрвөн гийгүүлэгч уржигдар  замаар алхаж байсан гэнэт Гоё үнэртэй эгч мэндэлсэн

- Эгч хэлсэн нь: Өнөөдөр би үнэхээр гоё харагдаж байна уу?Та нар надад  баярлаж байна уу?

- Гийгүүлэгч 1 хэлсэн нь: Мэдэхгүй л юм

- Эгч: Чи хэдэн настай вэ?

- Гийгүүлэгч 2: Би 27-н настай

- Эгч: Би Балдангаас асуугаагүй шүүдээ !!!

- Гийгүүлэгч 1: Би 28 настай

- Эгч: Чи 29 настай гэвч өмнө нь 28 настай байсан анх танилцахдаа л 17 настай   байсан.Чиний нас хэзээ ч нэмэгддэггүй,Чи юм иддэггүй ,хүн хайрлаж үзээгүй чамаас бүгд эмээдэг.

- Эгч: Удахгүй би хөгшрөнө намайг мартана тийм үү? Би айж байна гэхдээ инээмээргүй байна.

- Гийгүүлэгч 3: Би даараад өлсөөд байна бас нойр хүрээд байна.

- Эгч: Дандаа л гомдоллож байх юм.

- Эгч: Намайг харахгүй байна гэж үү? Би чамд зүгээр л хайртай болчихож

- Гийгүүлэгч 2: Өнөөдөр  Д  бүгдийг ойлгосон магадгүй маргааш ойлгохгүй байж мэднэ!!!

- Гийгүүлэгч 4: Баяртай маргааш уулзая!!!

- .................... : Баяртай

 

Завсарлагааны дараахь дараалсан 3 онол : Саагсан хүүхдүүд саваагүй чулуу онгод орсон овоо хэдэн төгрөг.Та юу ч ойлгохгүй, гэхдээ нэг зүйл хүснэ.Та юу ч бодож магадгүй гэхдээ эхний хүсэлтэйгээ ижил зүйлийг хүснэ.Би мэдэхгүй, саагсан хүүхдүүд гудамж тойроод гүйнэ , гуниг гүйнэ , гутрал газар унасан.Бороо хүчтэй мөндөр давамгайлана. С...............н хүүхдүүд шалдан бороонд шалдан хувцас хуурай.Би инээдэг дуулдаг арзайдаг.Хар мөртлөө хар царайтай Балдан архи ууна.Чамаас хар хүн байдаг.Чацарганы жүүс амттай.Балдан архиа чацарганы жүүсээр даруулана.С.............н хүүхдүүд чулуу шидлэнэ тэдний нэг нь Балдангийн хүүхэд.Балдан хайртай, дуртай Хүүхэд архи хоёртоо.Цонхны хөшиг угаалганд өгнө,Өгөх мөнгөөр Балдан архи ууна.Нөгөөдөр найзын төрсөн өдөр Бас аз жаргалтай инээд мөнхийн үерхэл.Балдан архинд биш Рэгзэдмаад хайртай.Р..........-аа  даанч Балдангийн найз Ф-г хүсэмжлэнэ  . Ф инээнэ онигоо мэддэг болхоор даан ч тэр худалч.Рэгзэдмаа  Ф-д хайртай.Санаа үргэлж санаа алдана.Мөнгөгүй санаа алдана.Сайхан хүүхэн хараад хүүхэд хараад санаа алдана.Амьдралгүй санаа алдана.Сарын өмнө Балдан Санааг  Ф-ийнд дагуулж очсон.С...........н хүүхдүүд сахилаггүйтэнэ.Чулуу цонх хаглана.Чулуу Рэгзэдмаагийн цонхыг хаглана.Балдангын хүүхэд цонх хаглана.Хагарсан шил данхны хажууд унана.Удалгүй цай буцлана.Рэгзэдмаа Балдангаас 4-р эгч Санаа санаа алдана.

Ф  Балдан  Санаа 3 уулзана ууна,Цонх хагарсанаас өмнөхийн өмнөх өдөр.Тэр өдөр Рэгзэдмаа тэдэнд мөнгө зээлсэн.Тэгээд Дэмбээтэй таарна.Дэмбээ дэмбээдэж мэдэхгүй.Инээнэ  Рэгзэдмээг хараад инээнэ.Рэгзэдмаа хөөрхөн бас мөнгө зээлдэг.

Ф Балдан Дэмбээ Санаа 4 уржигдар замаар алхаж байсан  гэнэт Гоё үнэртэй Рэгзэдмаа мэндэлсэн.

- Рэгзэдмаа хэлсэн нь : Өнөөдөр үнэхээр би үнэхээр гоё харагдаж байна уу?Та нар надад баярлаж байна уу?

- Ф  хэлсэн нь : Мэдэхгүй л юм

- Рэгзэдмаа : Чи хэдэн настай вэ?

- Балдан : Би 27 настай

- Рэгзэдмаа : Би Балдангаас асуугаагүй шүүдээ !!!

- Ф  : Би 28 настай

- Рэгзэдмаа : Чи 29 настай гэвч өмнө нь 28 настай байсан анх танилцахдаа л 17 настай   байсан.Чиний нас хэзээ ч нэмэгддэггүй,Чи юм иддэггүй ,хүн хайрлаж үзээгүй чамаас бүгд эмээдэг.

-  Рэгзэдмаа : Удахгүй би хөгшрөнө намайг мартана тийм үү? Би айж байна гэхдээ инээмээргүй байна.

- Санаа : Би даараад өлсөөд байна бас нойр хүрээд байна.

- Рэгзэдмаа : Дандаа л гомдоллож байх юм

- Рэгзэдмаа : Намайг харахгүй байна гэж үү? Би чамд зүгээр л хайртай болчихож.

- Ф : Өнөөдөр  Д  бүгдийг ойлгосон магадгүй маргааш ойлгохгүй байж мэднэ!!!

- Дэмбээ : Баяртай маргааш уулзая!!!

- ................. : Баяртай.

Халуухан Ц, Цэрмаа хоёр: Ц царай муутай  Ц  гэхдээ ажилсаг хөөрхөн ааштай хөөрхөн биш хөөрхөн ааштай.Санаа түүнийг мэднэ бага зэрэг мэднэ.Цэрмаа хөөрхөн ааштай биш хөөрхөн.Ажилсаг арай л муухай ааштай.Санаа санаа алдана Цэрмааг бодож санаа алдана.

--------------Тамхилаа ч .Тамхилсан тамхи дахин нэг улалзана.Даанчдээ даан ч юунд үл тооно вэ?Юу өгвөл инээх бол.  / Санаа санаа алдана. /

Ц нөхөргүй хүүхэн.Ц ганц бие, бэлэвсэн биш ганц бие.Түүний хүсэл нөхөр түүний ээжийн хүсэл нөхөр, ач зээ, худ ураг, хамаатан садан, хаа сайгүй нөхөрлөл.

Цэрмаа нөхөртэй хүүхэн.Түүний нөхөр цэрэгт явсан.Цэрэгт явахаас өмнө Ц-г таньдаг байсан. Ц-г зүгээр л таньдаг. Санаа санаа алдана.Сайхан чи минь нөхөртэй салж хагцуулах цаг хэзээ вэ?

-------------- Хэзээ ч үгүй хэн ч байсан гэсэн чамтай лав гэрлэхгүй.Үгүй шүү хонгор минь чи эндүүрж Ц-тэй гэрэл.Тэр маань ганц бие шүүдээ! / Итгэхгүй итэгсэн ч итгэхгүй арай чдээ очиж очиж  ........ байхдаа яахавдээ ! /

Тэр өдөрөөс хойш Ц  ганц бие хэвээр.Ц ганцаараа хэвээр. Цэрмаагийн нөхөр үхсэн.Үхэхийнхээ өмнө ирсэн тэгээд үхсэн.Цэрмаа одоо ганц бие.Бэлэвсэн ганц бие эмэгтэй.Үнэндээ Санаа санаа алдана.Санаа хөгширж буйд санаа алддаг.Санаа Цэрмааг хөгширж буйд санаа алдана. Ц- хүүхэдтэй, Хоёр хүүхэдтэй.Цэрмаа харин хүүхэдгүй, Ганц бие бэлэвсэн эмэгтэй.Санаа угийн хүүхэдгүй, хүүхэд гаргаж чадахгүй учир хүүхэдгүй.

Ингээд л хүн гэдэг хэрэггүй сээтэгнэл биесээ хүсээд хүссэнийхээ үр дүнд дээрх шигээ хандлагаар нэгнээ хорхой шавж мэт доошлуулж, эсхүл дотроо оруултал үзэн яддаг тэд буруугүй буруутангууд.Би хүн шиг сэтгэдэг тэрийг, хүн хүн шиг сэтгэж эхэлсэн.Би хүн шиг зохиодог мөрөөсөлөө, хүн хүн шиг ойлгочихдог харанхуйг.Чи хүн шиг амаа ангайдаг, хүн хүн шиг үзэн яддаг нэгнээ.Би хүн шиг хүн баймаар байна.Хүн хүн шиг хүн болсон тэгхэд.Тэгвэл дахин нэг хариулт:Чи хүнийг үзэн яддаг уу?Хүн чамайг үзэн яддаг уу?

                                             

Мишээж буй ягаахан уруулыг харддаг буюу 3-р хэсэг...

Миний биеийг салхи нэвтлэнэ...

           3 жилийн өмнө битүү байсан бие минь одоо цоорчихсон.Яг энд  цоорсон төсөөлж байна уу? Гэвч  тэссээр л  байдаг тэнд хүйтэн оргидог. Мурий сарий таталган бичигтэй би Г.............-аас болж цоорсон.Гэрэл гэгээ дэндүү бүдэгхэн санагддаг.

............................................................................................................................................                          

            Өглөө бороо зогсчихсон.Дэндүү уйтгартай дуслууд дандаа дээрээс гоождог дахиж харахыг хүсэхгүй нь.Чи ороод л би нороод л, нороод л хувцас.Ямарч л байсан ойрын 2  жил ингэж зовоосон.Одоо л нэг хүн шиг зогслоо.Нар дахин мандахгүй нь хэцүү ч гэсэн чи дахин орохгүй амар амгалан.                ///// 3 сарын дараа....

             Зогсчихож бүр мөсөн зогсчихож.Харанхуйлаад бүрхэж эхэлсэн нь тиймхэн ч тэнэг шаагьсан чимээ дахин сонсогдохгүй жаргалтай.Жаахан л жаргалтай.Тэгээд бороог хүсээд байгаа ч юм шиг.Үгүйдээ үгүй би зүгээр л хүсэх гээд хүчлэж байгаа нь тэр.

                     ///// 3 сарын дараа....

              Хэцүү байна.Харанхуйд дасахгүй хуурайшаад эргэн тойронд юмс нүцгэрээд мөхөөд эхлэсэн.Чи нойтон байдаг эсвэл халуун билүү бүр мартчихаж.Би хөрж байна эцсийн амьсгал .......... гэж цохьлоно.Хурданаас удаан хэмнэлрүү үхэж байна.Гуйя асгараад  өгөөч ганцхан дуслыг ч болтугай асгаад өгөөчдээ.Хараагүй хүн шиг зүг чигээ алдчихаад мөлхөнө, мөн ч хол байна даа.Яг л миний бие цоороод ийм мэдрэмжээр сэтгэдэг болчлоо.Сэтгэл хэцүүдээд ярзайж мушгирч уурлаж огшиж онгойх юм.Нүдээ анихаар л харанхуйд жаахан уужрах юм.Учир нь анигдсан хар хавчигдмал ертөнцөд инээмсэглэх уруул орон зай гаргасан.Тэгээд л хөөрөөд эхэлсэн.Инээмсэглэлийг нь яг л өмнөх шиг төсөөлдөг.Тэгээд л дараачаас нь цоорчихсон.Нүх нь маш том магадгүй миний гар багтдаг, манайх тэр нүхээр харагддаг.Харин чи л багтахгүйгээгээр хэмжээстэй үүнийг хэлхээ мартчихаж.Инээмсэглэх уруул харагдахаар нүх минь ганц болтугай мм-ээр багсдаг.Энийг л хүсээд эрхэлсээр байгаад эргэж харалгүй ........чихож. Ягаахан уруул өмнө нь бүтэн байдаг байхад бие минь битүү байсан.Бүтэн байсан уруул бүдгэрээд зүүдэнд харагддаг болсоноос хойш бие минь цоороод эхэлсэн одоо надад зүрх алга зүгээр л ягаанаар сэтгэдэг яг урьдных шиг мөрөөддөг мөнгө биш ягаахан уруулыг мөрөөддөг.Тиймээ тэрийг дахин хүсээд байна би уйлмаар байна утаггүй битүү би нулимс унагаж байна.Яах гэж анхнаасаа ягаан уруулыг мэдэрвээ одоо тэгээд ногоон болчихлоо.Миний бүтээсэн ертөнцөд цоорсон ардчилал давамгайлсан.Хэрэв жаргалтай ягааныг мэдэрсэн бол чи мөн л ингэж цоорох байсан.

.........................................................................................................................................................

Чи эргэж ирэхгүй:

Би утга зохиолыг биширдэг.Би зүгээр л утгатай уран зохиолыг биширдэг.Сүүлд мэдэрсэн А яг л над шиг биширдэг байсан байх.Даан ч Анудар дэндүү эрт амиа хоролчихсон,35 наслаад хүн чанараа алдаад хүн бус чөтгөр болдог онолыг батлаад яваад өгсөн.Би араас нь арай л явах дөхсөн.Тэр агуу дахин бүтээгдэхгүй бүтээлийг мэдэрхээсээ өмнө араас нь явчихсан бол одоо ингээд та нарыг аргуулаад байхгүй л байсан.Цоорсоныхоо уламаас өвчиндөө дэндүү шанлаад явмаар санагдсан.Намайг цоолсон ягаахан уруулыг Халуун ус гэдэг.Харин Улаанбаатарт эхэлсэн ухуулгандаа А-г хүн бүхэнд таниулахыг хүссэн.Тэгээд л ганцаардалд яаж хандсанаа л хэлэхийг хүссэн.Хамаагүй ээ би даараад цоорсон ч ягаахан уруулыг хүсэмжэлсээр л байх болно. Харин та яаж хандах байсан бол?Маш олон жижигхэн асуудлаас болж Та нэг л өдөр дэндүү ихээр шанлах болно тэгээд л уйдаад л уйлаад л хэнч таныг гэхгүй хэрэггүй болчихоно.

Миний мэдэх Санжаасүрэнгийн Анудар /1973-1995/....                                                    

 Надад амиа хорлохоос өөр зам үлдсэнгүй надад харддаг мэдрэмж хаа сайгүй төрөөд байна.Хамгаас итгэж явсан хүнээ хий хоосон хамаг муу муухайгаар хараад хэмжээлшгүй хар энергийг өөртөө хуримтлуулж хэн нэгэнтэй бус өөрт таалагдсан хүнтэйгээ хичнээн өдөр үргэлжлэснийг бүү мэд зүгээр л харддаг аминчхан хүсэл намайг эзэмдсэн.Хараачдээ хараач би энд угаасаа байх ёсгүй байсан уналтанд аль дээр орчихсон.Ямар нэгэн эм уувч үл дээрдэнэ тэгээд мартсан ч хардсаар л байх болно.Бүх хүмүүс бүтээсэн зүйлийн чинь эсрэг бүрэг ичимхий тэнэг занг чинь таягдан хаягдтал зовооно.Ээ бурхан минь зовж ханахгүй байна гэж үү? Яаг яах гээд ахин дахин худал хуурмаг амраглалыг дотроо ургуулан хэн нэгнийг хардаад хараал идсэн амиа хаацайлаад нэр хүнд чинь нэг л өдөр унах мэт айна вэ? Чи үүнийг хүснэ гэж үү ? Би хүссэн учираас ингээд өвдөөд байна өвчин тусчихаж.Яг ямар гэдгээ мэдэхгүй нь юунд ч хүрэхийг хүсэхгүй юу ч идэхийг шаардахгүй тэнэг хүн болчихлоо.Тэгэхдээ хардах тэнхээтэйгээ л байх шиг.Хэсэг хугацаа өнгөрөвч дотор чинь үл дээрдэж түмэн зүйлийн харанхуй өнгөөр дэлбэрхэд хэрэггүй болсоноо сая л ойлговуу гэсэн хандлага бүгдээс мэдрэгдэнэ.Арчаагүй мөлхөгч чамтай мэндэлж байна хаянуу байнуу өөрөө л мэд одоо хэнийг ч гэж гүйх хүсэл төрөхгүй байгаагаа өнөөдөр мэдэрсэн хогийн сав чамаас илүү хэрэгцээтэй мэт хэлтгий заяандаа хэн ч биш гагцхүү гайтай би чинь ганцаардаад шаналж байна.Ганцаардаж байна тэгээд тэндээс орилж байна.Би хардаж хансан одоо үхэх л үлдлээ.Яагаад ч юум А ингэж хандсан байх магадгүй ингэж хандсаар хүн биш болж хувирчихана гэж айсандаа ингээд л чимээгүй явчихсан байх.Би даан ч ингээд явчих зориггүй зориглох ч хүсэлгүй.Хулчгар тиймээ би хулчгар тэгээд л явж чадалгүй дотроо бөөгнөрсөн олон мянган уйлдаг, даардаг, гууждаг, гутардаг бодлуудаа багтааж чадалгүй бичээд л эхэлсэн.Хэн нэгэнд хэлэхээс ичээд л бичээд эхэлсэн.Иймд та ч гэсэн хэрэв ингээд бөөгнөрөөд эхэлвэл битгий чимээгүй явчаарай би ойлгохгүй байж мэдэх л юм гэхдээ зүгээр л бичээд эхлээрэй.Хэрэв таныг хэн нэгэн ойлгоод эхэлвэл та битүүрж байна гэж бодоорой.Магадгүй Анудар өнгөрсөн өчигдөр инээсэн.Тэгээд л чимээгүй явчихсан.Миний мэддэг Анудар хөөрхөн бас ичимхий.Анудар анх инээдэг онол гаргасан.Анударийн инээдэг онолоор Б намайг сэнхрүүлсэн.Би дуралсан Б өмнө нь дурлачихсан байсан тэгээд бүгд дурласан.Ингээд л би бичээд эхлэсэн.

Миний мэдэх үргэлжлэл бий      Бичсэн:   Ганбатын Ганхөлөг          

Сэтгэгдэлүүд:

1. alison_tbt | 2009-10-18 11:57:29
ta dahiad l oilgohgui baij boloh yum gehdee 3r hesegtee iluu oilgonjtoi boloh hb A giin talaar dursav
2. alison_tbt | 2009-10-18 11:58:24
1r hesegt gardag A giin talaar
3. alison_tbt | 2009-10-18 11:58:56
Ene ogulleg deerh humusn bodit bj ch boloh..huramch dur gej ugui
4. mg2 (зочин) | 2009-10-19 10:41:14
сэтгэхүйн зохиол юм шиг байна. учрыг нь олох гэж бодох тусам төөрөлддөг. яагаад гэвэл нэг зйүл дээр дэндүү олон гаргалгаа байх шиг байна. үйл явдлууд хэт олон тасалддагаас гадна их бүрхэг болхоор маш олон янзаар тайлбарлаж болхоор санагдаж байна. эндээс хүн өөрийнхөө ойлгоцоор өөр өөрөөр ойлгож болох. миний бодлоор энэ Б гэдэг хүн зохиолын төгсгөлд амиа хорлох юм уу аль нэг тийшээ явахаар болоод дуусч магадгүй юм шиг байна. ямар ч л байсан томхон өөрчлөлт хийх юм шиг санагдаж байна.
5. alison_tbt (зочин) | 2009-10-19 18:12:39
tiimee setgehuin ogulleg..hervee yaag jinhene tailbaryn tavih yum bol hun oroo ooriihooro oilgoh cholootrei setgeh bolomjiign haana gesn ug..yaaj ch oilgoj bolno gbasd neg ogulberiin tsana olon ogulber bgaa n ch uneen...YAG jinhendee bol amidralyn talaar l yariad bgaan
6. BMR | 2009-10-19 22:48:15
дараагийн хэсгийг нь хүлээж байя..
энийг ч бас сайн ойлгосонгүй ээ
7. bukee | 2009-10-19 23:22:40
ӨӨӨ ЭНЭ ХАРААЛ ЭДСЭН ЯДАРГААТАЙ ЮМ Ч ОДОО ЮУУ ЮМ БЭЭ...ЛООВ ОО?? ОЙЛГОХ ГЭЭД СУУСАН БИШ ТАРХИ ЭЭДҮҮЛЧЛЭЭ...
8. oyu4you (зочин) | 2009-10-20 21:43:32
goy bolson bna daraachiin hesgiig ni huleej baiy da maaash ih taalagdaj bna ma nz avyastaimaaa amjilt
9. amanjinka | 2009-10-21 01:48:52
САЙН УУ ХӨ ГҮЙЦЭД БОЛХООР НЬ НЭГМӨСӨН УНШНАА АМАР БАЙДЫН ХЭ ХЭ
10. alison_tbt (зочин) | 2009-10-21 13:29:50
tegeerei butneer n unshaarai
11. kafka (зочин) | 2009-10-22 16:19:35
Anudar.... NAdad taalagdlaa Ganhuluguu bayarlalaa...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.