
Парапсихологи- үргэлжлэл...
Золиосны хүүхэлдэй
Тодорхой долгионы нөлөөгөөр хүүнийг хүүхэлдэй мэт болгох туршилт мөн аль эртнээс хийгдээж, тодорхой зорилгоор хэрэглэгдэж байна. Ийм нөлөөнд орсон хүн нэг биед хэдэн хувь хүн буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нэгээс нөгөөд шилжихэд алхаа ,инээмсэглэл, харц нь хүртэл өөрчлөгддөг. Хүнийг ийм зомби болгохын тулд ой ухааныг нь өөрчилдөг. Үүнийг цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар зайнаас нууцаар хийж болно.
1969 оны гуравдугаар сард Филлипиний ерөнхийлөгч Маркосын амь насанд халдсан хэргээр Луис Анжело Кастильо гэгчийг баривчилжээ. Шоронд түүнтэй ажилласан сэтгэлзүйч тэмдэглийн дэвтэр дэх хачин үгийг анзаарсан байна. Тэнд бичсэн “Том дарга” гэдэг үгийг хэлхээр баривчлагдсан эрийн нойр нь хүрч эхэлнэ. ”Би өөртөө итгэхгүй бол хэн ч надад итгэхгүй ” гэдэг үгйиг хэлэхээр сэрнэ. Түлхүүр үгнүүдийн тусламжтайгаар түүний ухамсраас халхавчуудыг нь бага багаар хуулж үзтэл түүнийг дөрвөн шатаар ховсдуулж боловсоруулсан нь тодорхой болжээ. Кастильо хэрэг дээрээ өөртөө дөрвөн хувь хүнийг агуулсан “психотроны хүүхэлдэй” байв. Нэгээс нөгөөд шилжихэд, хөдөлгөөн, инээмсэглэл, харц нь өөрчлөгдөж байжээ.
Эхний шатанд кастильо өөрийгөө Виржини мужийн жижиг тосгоноос ирсэн гэх авч яах гэж ирсэнээ хэлж мэдэхгүй байв. Хоёр дахь шатандаа тэрээр тагнуулын төв газрын өчиг алдахгүй туршуул болж хувирна. Гурав дахь удаад илчлэгдсэн, ийм тохиолдолд өөрийгөө устгах ёстой тагнуул болж , ховсонд орсон үед нь цэнэггүй гар буу өгөхөд чамархайндаа тулган гох дарж байв. Дөрөв дэх түвшинд тэрээр өөрийн үнэн нэрийг хэлсэн бололтой. Тэрээр тагнуулын төв газрын нэгэн лагерьт бэлтгэл хийсэн, ихэвчлэн мэргэн буудлагаар дадлагжиж, нэг удаа бусдыг устгах ажиллагаанд оролцсон гэж мэдүүлжээ. Түүний аллагад оролцсон хугацаа нь ерөнхийлөгч Кеннедийг алсан хугацаатай гайхалтай давхцаж байв.

1980 аад оны эхээр ЗХУКН аас Төв хорооны онцгой чухал гишүүдийг дуу чимээний аргаар “ боловсоруулсан ” гэдэг. Түлхүүр үгийг утсаар, эсвэл радиогоор сонсоход л тэр хүн урьд нь далд ухамсарт нь суулгаж өгсөн дурын даалгаврыг биелүүлэхэд бэлэн болдог байна. ЗХУ задарсны дараа онц чухал мэдээлэлтэй харьцдаг байсан томоохон албан тушаалын найман хүн нэг өдөр цонхоор үсэрч амиа хоролцгоосон. Хүн бүр нь амиа хоролхын өмнө хэн нэгэнтэй утсаар ярьсан байдаг. Тэд дэндүү ихийг мэдэж байсан учираас амьд үлдээх нь аюултай байсан учираас “психотрон” аргаар устгагдсан гэж үздэг.
Оросын генерал Рохлины 30жил ханилсан эхнэр нь гэрийнх нь утас дуугарч хэн нэгэнтэй ярьсныхаа дараа гар буу аван нөхрөө буудан алсан хэрэг мөн гарч байв. Үүнийг хүчний байгууллагад ажилладаггүй, харин санхүүгийн хүчирхэг бүлэглэлүүдийн хамгаалалтын албаны хүмүүс зохион байгуулсан гэсэн таамаг байдаг нь псизэвсэг дан ганц нууц албаны мэдэлд байхгүй байгааг нотлох ноцтой асуудал юм.










Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: